Энэ хорвоог ухаарлын цараар тарниддаг аав минь утга санааны дараалал
Энгэрээ тэмтэрч цагаан сүү ивэлгэсэн ээж минь он цагийн дараалал
Элэг бүтэн удмын заяа миний сэтгэлийн дараалал
Ээдрээ ихтэй амьдралд хөлөө олж тэнцэх нь миний бодлын дараалал
Мөнхөд гялалзах од шиг цэвэр ичимхий аашиндаа
Мөргөл нь хуучраагүй Эх орондоо монголоороо байхыг хүсдэг
Мөнгөөр чи хээрхэж дуугаа бүү хураа
Мөхөхгүй ч гэсэн амьдрал гуравхан цагт эргэдгиймаа
Монгол дээлээр гоёдог хөдөөгийн өвгөд миний ёс заншил байдаг
Мөлгөртлөө элэгдсэн хүн чулуунд миний түүх соёл байдаг
Мохошгүй иртэй түмэн уулсад миний сэтгэлийн тэнхээ байдаг
Могойн чуулган, туулайн хэвтэр нь миний нутаг байдаг
Амьдралыг би хуулж амьдраад яахым бэ
Алдаж оносон ч хувь заяа минь байна
Минийх болооч гэж гуйж амьдраад яахым бэ
Мэндийн зөрөөтэй нөхөд байхад болно
Tuesday, January 25, 2011
Sunday, January 23, 2011
Эх орны минь нийслэл Улаанбаатар хот Зураг түүх үгүйлнэ ээ гэж
Гүн цэнхэр тэнгэрт нь мэргэдийн дүр одод болгон түгсэн
Гүйгүүл холын газраас онгодын хүлэг үүрсээр ирдэг
Хөх толботой бурхад хойморт нь чуулсан миний их хотын
Дөрөөн чимээтэй хааяанд нь эр унага босоо төрдөг
Миний хот
Хийморийн даллагатай хот
Тэр хотноо үлэмжийн чанарыг зөөлөн аялсан санааширлын цагаан салхитай
Тэр хотноо үргэлжийн мөнхөд үүлс саамшиссан найргийн цэнхэр бороотой
Тэр хотноо үлгэрийн гоо дагинийг болзоонд хүлээсэн хайрын гэгээн дуутай
Тэр хотноо үүрийн цайвар гэгээгээр хөх чоносын улиатай
Миний хот хийморийн сахиустай хот
Миний сэтгэлийн энэ хот онгодын салхитай хот

Tuesday, January 4, 2011
Monday, January 3, 2011
Мянган бурханы илчтэй миний хайртай ижий
Хөглөгөр Алтайн нуруу тэнгэр хатган дүнсийхэд
Хөх Монголын бурхад ижийн минь цацалд эрхэлдэг
Хөндий талын зэрэглээ газар юүлэн нэвтэлхэд
Хүн мөнхийн хаан ижийн минь хайранд ижилддэг ээ
Тэнгэрээс ивэлсэн сүүний дусал нь биш далай нь
Тэртээх цагаан гэрийн ухаалаг нэгэн бүсгүй
Тэвэр дүүрэн жаргалын адаг нь биш эх нь
Тэртээх холоос илгээсэн мянган бурханы илч нь
Хурмастын эзний илгээсэн чамин эрээн гоёлыг
Хуурмаг аргаар нэхэж надад өмсгөөгүй уран
Хуруувчаа зүүж оёсон бор даалимбан тэрлэгээ
Хурдан өмсөөд үз гэж урам хайралдаг ижий
Маргад тэнгэрийн хаяанаас солонгын өнгө тодорход
Миний хайртай ижий буяны учиг сүвэлдэг
Манлай энэ найргийн минь тэргүүн эзэн болсон
Мянган бурханы илчтэй миний хайртай ижий
Нутгийн өндөр уулс хүртэл ээжээс минь сүү хардаг
Нуурын олон шувууд хүртэл ээжээс минь дуу хардаг
Наадан тоглох багачууд хүртэл ээжээс минь чихэр хардаг
Настан буурал өвгөд хүртэл ээжээс минь цай хардаг
Ижийнхээ цагаан сүүнд бялууран би инээдэг нь үнэн
Ижийнхээ цайлган сэтгэлд татагдан би ирдэг нь үнэн
Ижийнхээ уужим өвөрт унтахдаа би жаргадаг нь үнэн
Ижийнхээ сайхан аялгуунд уярч би саатдаг нь үнэн
Шөнө болгоны зүүд хойморт ижийгээн би зүүдэлдэг
өдөр болгоны бодол болгон ижийгээ би боддог
Тэр жилүүдийн жаргал болгоныг ижийтэйгээн би хүртээд
Тэнгэр шиг өндөр наслаарай гээд охин нь таныгаа үнсье!

Б.Ариун-Эрдэнэ
Монгол хүн та дээшээ суу
Монгол хүн та дээшээ суу
Морин хуурандаа ойрхон суу
Шагайн дөрвөн бэрхэнд аз увьдис бууж
Шандаст хүлгийн зоонд ардын дуугаан аялдаг
Дэлгэн барьсан хадагных нь өнгөнд тэнгэр гэрэлтэж
Дээшээ харсан алганд нь дэлхий бүхлээрээ багтдаг
Дээлтэй хөх өвгөд минь гаанс хөөргөөрөө гоёж
Дээрээ тоонотой гэртээ зуун зууныг элээсэн
Монгол хүн та дээшээ суу
Морьтой сүлдэндээ ойрхон суу...
Унасан хүлгийнх нь тэргүүнд сар бууж
Ууж суугаа аягатай цайнд нь нар хөвдөг
Уйлсан хүүхдээ галынхаа цогонд ширэглэж
Ус голынх нь чулуугаар домнож өсгөдөг
Уужим талын цээжийг гэрийнхээ бууриар тамгалж
Унь ханаа шаргиулан нүүж дөрвөн цагийг уяраасан
Монгол хүн та дээшээ суу
Монгол гэрийнхээ хойморт суу
Атганаас буусан шагай дөрвөн бэрх буутал
Ардын дуугаан дуулж хуурынхаа аялгуунд дэлгэр
Алтан намрын шүүдрийг мөнхийн ус болтол
Адис жанлавий нь хүртэж хурмастын доор залбир
Эргэн төрөхгүй аялгуу зүрхнээ дахин эгшиглэж
Энэ хаврын уулсыг өнгөөн хувилтал дуул...
Ээж ээжийн хайр дэлхийн мэлмий нээж
Энэ цагийн Монголын зовлон холхнуур тойрог
Монгол хүн та дээшээ суу
Монгол гэрийнхээ хойморт суу
Морин хуурынхаа дэргэд суу...
Ч.Дагмидмаа

Subscribe to:
Posts (Atom)